Яагаад энэ сургалтад хамрагдах ёстой вэ?
PECB ISO 9001 Lead Auditor сургалт нь чанарын удирдлагын тогтолцоо (ЧУТ)-ны аудит хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын зарчим, журам, арга техникт тулгуурлан хөгжүүлэхэд чиглэгдсэн. Энэхүү сургалт нь ISO/IEC 17021-1 стандартын шаардлага, ISO 19011 стандартын зөвлөмж болон аудитын шилдэг туршлагуудыг нэгтгэн, ISO 9001 нийцлийн үнэлгээний аудитийг амжилттай төлөвлөх, хэрэгжүүлэх, дуусгах цогц аргачлалыг санал болгодог.
Онолын мэдлэгээс гадна сургалт нь жишээ, дасгал, шалгалтын асуултуудыг багтаасан бөгөөд дараах чухал ур чадваруудыг бодитоор дадлагажуулах боломж олгоно. Үүнд: аудитын хүрээнд ISO 9001 шаардлагыг тайлбарлах, аудитын үндсэн зарчмуудыг ойлгох, аудитын аргуудыг хэрэгжүүлэх, нотолгоо цуглуулах ба баталгаажуулах, аудитын багийг удирдах, зөрчлийн тайлан боловсруулах, эцсийн аудитын тайлан бэлтгэх зэрэг орно.
Сургалтыг амжилттай дүүргэсний дараа шалгалт өгнө. Шалгалтад тэнцсэн тохиолдолд та “PECB Certified ISO 9001 Lead Auditor” гэрчилгээ авах эрхтэй болно. UKAS-аар итгэмжлэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “PECB ISO 9001 Lead Auditor” гэрчилгээ нь таны мэргэжлийн чадавхыг баталгаажуулж, ISO 9001 стандартын дагуу ЧУТ-д аудит хийх мэдлэг, ур чадвартайг нотолно.
Хэн хамрагдах ёстой вэ?
ISO 9001 Lead Auditor сургалт нь дараах хүмүүст зориулагдсан:
Баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс ЧУТ-ын аудит хийх, удирдах зорилготой аудиторууд
PECB-ийн AMS2 аудитын аргачлалыг ашиглан аудит хийхийг хүссэн мэргэжилтнүүд
ISO 9001 стандартын шаардлагад нийцлийг хангах үүрэгтэй хүмүүс
ЧУТ-ын аудитад бэлтгэхийг хүссэн техникийн шинжээчид
Нийцлийн үнэлгээний чиглэлээр мэргэжлийн карьер хөөх хүсэлтэй мэргэжилтнүүд
Сургалтын зорилго
Сургалт дууссаны дараа оролцогч дараах чадварыг эзэмшинэ:
ISO 9001-д суурилсан чанарын удирдлагын тогтолцооны үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарлах
Аудиторын өнцгөөс ISO 9001 стандартын шаардлагыг тайлбарлах
Аудитын үндсэн ойлголт, зарчимд тулгуурлан ЧУТ-ын ISO 9001-тэй нийцэж буй эсэхийг үнэлэх
ISO/IEC 17021-1 стандарт, ISO 19011 заавар болон аудитын шилдэг туршлагын дагуу ISO 9001 нийцлийн аудитийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хаах
ISO 9001 аудитын хөтөлбөрийг удирдах
Сургалтын арга зүй
Энэхүү сургалт нь оролцогч төвтэй бөгөөд дараах байдлаар зохион байгуулагдана:
ISO менежментийн тогтолцооны аудитад ашиглагддаг онол, арга барил, шилдэг туршлагууд
Кейс судалгаанд суурилсан жишээгээр баяжуулсан лекцүүд
Кейс дээр суурилсан практик дасгалууд
Асуулт, санал солилцох замаар оролцогчдын идэвхтэй харилцаа
Гэрчилгээний шалгалтад бэлтгэхэд зориулсан бие даасан болон нөхцөлд суурилсан тестүүд
Урьдчилсан шаардлага
Сургалтад хамрагдахын тулд ISO 9001 стандартын шаардлагын суурь мэдлэгтэй, аудитын зарчим, ойлголтын талаар өргөн мэдлэгтэй байх шаардлагатай.
Сургалтын хөтөлбөр
1-р өдөр: Чанарын удирдлагын тогтолцоо (ЧУТ) ба ISO 9001-ийн танилцуулга
2-р өдөр: Аудитын зарчмууд, аудитын бэлтгэл ба эхлүүлэлт
3-р өдөр: Байгууллагын газар дээрх аудитын үйл ажиллагаа
4-р өдөр: Аудитын хаалтын үйл явц
5-р өдөр: Гэрчилгээний шалгалт
PECB Trainings are delivered by 1 AZ Learning in 4 ways:
- On Demand – eLearning: This method is technologically enabled and is delivered by PECB Certified Trainers in pre-recorded video format. Candidates can watch the video recordings at their convenience, from anywhere at any time. Currently Available in eLearning are 27001:2022 Lead auditor, 27001:2022 Lead implementer, 31000 Risk manager, 37001 Lead auditor, 37001 Lead implementer, 27001:2022 Foundation (French), 27001:2022 Lead auditor (French), 27001:2022 Lead implementer (french) And GDPR-CDPO(French)
- Self-study – using PDF Materials: If candidates want to take a training course at their own pace and a place of their choice, they can engage in self-study, for which all that is needed is access to our training course materials (and other supportive materials such as case studies and exercises).
- Live online: Our live online training courses are synchronized events organized in a live (real-time) virtual meeting room/classroom environment
- Corporate Classroom – Upon Request: Our classroom training courses are participant centered and delivered in different venues worldwide by PECB Certified Trainers.
Candidates in all modes of study get 2 attempts at PECB Exam for Free and online access of Courseware.





